Баянзүрх дүүргийн эмнэлгээс үүдэлтэй коронавирусийн халдвар маш хурдацтай нэмэгдэж том голомт үүссэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тус дүүргийн эмнэлгээс голомтолсон халдвараар 62 хүн өвчлөөд байгаа юм. Тэгвэл шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК 12:00 цагаас хуралдахаар боллоо. Үргэлжлүүлэн Засгийн газар 15:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, УОК-ийн саналыг хэлэлцэх аж.