Маргааш өглөө 06.00 цагаас Улаанбаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг УОК-оос гаргаж, Засгийн газар баталсан билээ. Хөл хорионд байх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиг үүргийн байгууллагын машинууд замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ өмнөхийн адил албан байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашинууд smartcar.mn сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хийж QR код бүхий зөвшөөрлөө хэвлэж аваад машины урд хэсэгт харагдахуйцаар байрлуулах юм.
Одоогийн байдлаар автомашины QR кодтой зөвшөөрлийн бичигт өөрчлөлт хийж байгаа тул хэвлэгдэхгүй байгаа тухай НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уг зөвшөөрлийн бичгийн доод хэсэгт санамж оруулж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиг үүргийн байгууллагын 23,902 автомашинд зөвшөөрөл олгосон. Эдгээр автомашинуудын зөвшөөрөл үдээс хойш хэвлэж авахад бэлэн болох аж.
Харин такси үйлчилгээ болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв энэ удаад үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын жагсаалтад нэмэгдсэн. Энэ байгууллагууд автомашины QR кодтой зөвшөөрөл авах хүсэлт гаргах юм байна.
Шинэчлэл: