УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар COVID-19-ийн хууль, барьцаалдан зээлдүүлэх газрын асуудлыг хөндөж мэдээлэл хийлээ.
Барьцаалдан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг өндрөөр тооцдог, алданги өндөр, хөрөнгийг багаар үнэлж авах зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсдэг. Уг асуудлыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй Тиймээс зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг өргөн барьж байгаа нь энэ аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ, "Энэ хууль батлагдтал тухайн салбар зохицуулалтгүй хэвээр байхаар байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх, алданги 0.2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өглөө. Олон улсад зээлийн хүү, алданги царцааж байна. Улаанбаатар хотод 1000 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана олон иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа учир хуулийн төсөл өргөн барихаар боллоо" гэв.