Өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ.
Хатуу хөл хориог тогтоосноор зөвхөн дараах 15 салбарт ажилладаг иргэд ажиллах боломжтой аж.
- Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд,
- Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.
Мөн энэ хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох ба нийтийн тээвэр болон такси явах боломжтой юм.