ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Содбаатар: Одоо хөл хорио тогтоогоогүй бол сар шинээр халдварын тоо 2800-д хүрнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-24

УИХ-ын  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар коронавирусийн  халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар энэ удаад хөл хорио тогтоосон  асуудалд дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, Би  хөл хорио тогтоогоод, хаагаад байгаа юм биш. Халдварт өвчин илүү их дэгдэх талаар эмч,  мэргэжлийн хүмүүс нь зөвлөөд байна. Энэ удаад хөл хорио тогтоогоогүй бол манай улсад цагаан сар гэхэд 2800 хүн өвчлөх магадлалтай гэсэн тооцоо гарсан. Дэлхий нийтэд 3-4 аргыг  хэрэглэж байгаа бөгөөд түүний нэг нь хөл хорио тогтоох. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд 1 хүнээс 8 хүнд халдварлана гэж байсан бол одоо 1 хүнээс 1,5 болоод байна. Үүнийг 1 хувьд хүргэх хэрэгтэй байгаа. Бид маш нарийн тооцоо судалгааны дагуут ажиллаж байна. Байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна” гэлээ.