ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хуралдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Манай орон хоёр  хөрштэйгээ аялал  жуулчлалын  салбараа хэрхэн хамтран  хөгжүүлэх талаар бодлого тодорхойлж, саналаа нэгтгэх хэлэлцүүлгийг хийж байна.  

Тодруулбал, Монгол  Улс,  ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нарын III хурал өнөөдөр Улаанбаатар  хотноо  эхэллээ.  Уг хуралд Монголын талаас  БОАЖЯ болон салбарын бусад албан тушаалтнууд, аялал жуулчлалын  тур оператор компаниудын төлөөлөл  оролцох  аж.  Харин БНХАУ-ыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын яамны сайд Луо Шуган, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пин тэргүүтэй хил орчмын мужийн захирагч нар, тур оператор компанийн  удирдлагууд иржээ.

ОХУ-ыг төлөөлж Соёлын яамны Аялал жуулчлалын агентлагын дарга О.П. Сафонов тэргүүтэй яам, хил орчмын мужийн захирагчид Монголд ирсэн. Төлөөлөгчид  хил дамнасан аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар хуралдаж, холбогдох албан тушаалтнууд өөрсдийн орны туршлагаас хуваалцана. Гурван улсын  аялал  жуулчлалын сайдуудын хурал өмнө БНХАУ,  ОХУ-д болж байсан юм.