ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөхийн бүртгэл өнөөдөр эхэлнэ 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Бөхийн холбоо талцан маргалдаж, бөхчүүд барилдахгүй гэх зэргээр хуваагдаж байсан ч өнөө жил уламжлал ёсоор 512 бөх барилдахаар болжээ. Тэгвэл Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл өнөөдрөөс эхлэх юм байна. Бүртгэл өглөө 09.00 цагаас эхэлж, үдшийн 18.00 цагт дуусах бөгөөд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт бүртгэл явагдаж дуусах юм.

Бөхчүүд бүртгүүлэхээр ирэхдээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой аж. Мөн цолны үнэмлэх, хоёр хувь цээж зургаа авчрах ёстойг санууллаа. Улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл харин өчигдөр эхэлж, өнөөдөр дуусна. Барилдаанд 2002-2004 онд төрсөн хөвгүүд барилдах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хоёр хувь цээж зургаа авч очих ёстойг Үндэсний бөхийн салбар холбооноос санууллаа.