ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гөрөөс хэмээн андуурч хүний аминд хүрлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Хэнтий аймгийн Дадал суманд мотоциклтой хоёр хүнийг буудаж, нэгийнх нь аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Эхний мэдүүлгээр буудсан иргэн гөрөөс давхиж явна гэж бодоод буудсан гэх мэдүүлэг өгөөд байгаа аж.

Гэвч, амин газар нь оносон атлаа хүн, гөрөөс хоёрыг ялгаагүй гэдэг нь сонирхолтой. Тиймдээ ч хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Мотоциклд сууж явсан нэг иргэн хэвлийн тус газраа шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Дуудлага энэ сарын 08-нд буюу өчигдөр ирсэн аж. 

Б.Тогтох