ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр иргэн галзуу мануулд хазуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Өчигдөр Өмнөговь аймгийн Баяндалай сум, Даланзадгад сумдад хоёр хүн галзуу чоно, мануулд уруулж хазуулсан хэрэг гарчээ. Хазуулсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэж, одоо галзуу өвчний эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд галзуу өвчний сэжигтэй зэрлэг амьтдад 77 хүн уруулж хазуулж, вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллээ.

Урин дулааны цаг ирж, амралт аялал зугаалга эхэлсэн энэ өдрүүдэд хээр хөдөө аялахдаа болзошгүй эрсдлээс өөрсдийгө хамгаалж, галзуу өвчний эрсдэлийн талаар мэдээлэлтэй байхыг сануулж, инфографикаар мэдээлэл бэлтгэжээ.