Дөнгөж төрсөн нярай эхийг зөөвөрлөхдөө эрүүл мэндийн салбар алдаа дутагдал гаргасан. Түүгээр ч зогсохгүй хүнлэг бус хандаж, гэрийн халаат, углааштай нь зөөвөрлөсөн зэрэг үйлдлээс болж, олон хүн хариуцлага хүлээж буй. Түүний нэг нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү билээ. Түүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр "Өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдлөө. Миний хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан. Миний хувьд 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд захирлаар томилогдож байсан" юм.