ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-10

Энэ сарын 09-ны өдөр буюу өчигдөр 17.00 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын нутаг "Цов хангай" гэх газар асфальтан замд амины "Nissan Cub"e маркийн автомашин "T.Pruis" маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын гурван хүний амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтсэн хэрэг бүртгэгдсэн байна. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

УБ хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж, жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөхөр зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байгаа аж. Тиймээс жолооч нарыг анхаарал болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.