Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 11,183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,210 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нийт эдгэрсэн хүний тоо 3,083 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,014 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 917 хүндэвтэр 89, таван хүн хүнд , гурван хүн маш хүнд байна" гэв.