Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр 24,482 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4658 болж байна. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 160 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдлээ. Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,284 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138 хүндэвтэр 136, хүнд долоо, маш хүнд гурван хүн байна” гэв.