ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Тэмүүлэн: 210 хүнээс халдвар бүртгэгдэж, нийтдээ 5, 186 боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-22

Эрүүл мэндийн яамнээс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр 16 лабораторид 10,049 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 210 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,186 болж байна. 210 тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа. Дотоодын халдварын 209 тохиолдлын 206 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. 210 халдвар авсан хүнээс 185 нь ойрын хавьтал байна. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо,
  • Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
  • Хан-Уул 1, 11, 17, 18 дугаар хороо,
  • Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 9, 14, 26 дугаар хороонд байна.