ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баатархүү: 41 настай эрэгтэй гурван давхараас унаж, бэртсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-24

Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас  урд шөнө иргэн унасан мэдээлэл ирсэн.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр  "Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын байрны гурван давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсан бөгөөд тагтаар дамжин гарах гэж байгаад гурван давхраас унасан. Тухайн иргэн тохойндоо бэртэл авсан, хэлээ хазсан байсан. Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна” гэв.