ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.ТЭМҮҮЛЭН: 285 халдвар бүртгэгдэж, зургаан хүн маш хүнд байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өчигдөр 16 лабораторид шинжилгээ хийхэд нийт 285 хүнээс халдвар илэрлээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсад халдварын батлагдсан нийт тохиолдол 5,895 боллоо. Мөн 96 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар энэ хугацаанд эмчлэгдсэн хүний тоо 4044 боллоо. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-1,169, хүндэвтэр-195, хүнд-21, маш хүнд-6 хүн бий” гэв.