ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-д хадгалж буй Pfizer вакцины хүйтэн хэлхээний горимд шалгалт хийжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-25

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун АНУ-ын Pfizer/BioNTech  вакциныг хүлээн авахад МХЕГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлсэн байна.

Уг вакциныг ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас шалгалт хийжээ. Ингэхэд Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүйг мэдэгдлээ.

 

 

Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн  нэрийн, нийт 510.1 мянган тун вакцин хүлээн авахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад шилжүүлжээ.

 

Эх сурвалж: МХЕГ