ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.БАЙГАЛМАА: 437 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдол 6332 болоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-26

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна. Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 болов. Өнөөдрийн байдлаар нийт 1,462 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,243, хүндэвтэр194, хүнд 18 нэн хүнд долоон хүн байна”гэв.