ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүлснээс халдварыг илрүүлэх шинжилгээг АШУҮИС-д хийж эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-30

Шүлснээс халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС-д хийж эхэлнэ. Энэ талаар АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлснээс халдварыг тодорхойлох оношлуурын цомог бол Монгол Улсад төдийгүй дэлхийд анхдагч билээ. Дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна анхдагч цомог болж байгаагаараа онцлог юм" гэв. Мөн АШУҮИС-д шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бүтээх ажлыг маш амжилттай гүйцэтгэж ийнхүү үр дүн гарч эхэлсэн билээ.