ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.БАЙГАЛМАА: 377 халдвар бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-31

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр улсын хэмжээнд 10,52 хүний сорьцод шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 8,447 боллоо.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 4,920 болж, нийт батлагдсан тохиолдлын 58 хувийг эзэлж байна. Одоогоор 1,902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харамсалтай нь өндөр настай хоёр нас барлаа” гэв.