ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: 394 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-01

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ОНХХ-ийн ажилтан Б.Ууганбаяр “Өчигдөр улсын хэмжээнд 20,489 хүний сорьцод шинжилгээ хийхэд 394 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 8,841 боллоо.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,070-д хүрээд байна. Энэ нийт тохиолдлын 57 хувийг эзэлж байгаа” гэв.