Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Өчигдөр улсын хэмжээнд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.Энэ нь цар тахал анх гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 11,651 тохиолдол боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 6,010 болсон. Харамсалтай нь нэг хүн халдвараар нас барж, нийт 13 боллоо”гэв.