Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн. 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 106 нь орон нутагт бүртгэгдлээ. Одоогоор хөнгөн 1,912, хүндэвтэр 588, хүнд 118, маш хүнд 19 хүн байна. Харамсалтайгаар 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй халдвараар нас барж, улсын хэмжээнд амиа алдсан хүмүүсийн тоо 25 боллоо.