Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,381 хүнээс шинжилгээ авах явцад 1,171 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 33,608 болж байна. 1,098 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан, зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1,164 нь Улаанбаатар хотод 72 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,033 боллоо. Мөн өнгөрсөн хоногт 47-87 насны есөн хүн нас барлаа. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэв.