ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“629 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-21

ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.

Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 6823 хүнд шинжилгээ хийхэд 629 хүнээс халдвар илэрч, 754 хүн эдгэрч, таван хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 603, орон нутагт 24 илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр тохиолдол илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 50529-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4011 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2002, хүндэвтэр 1360, хүнд 544, маш хүнд 105 хүн байна” гэж мэдэгдлээ.