ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Өчигдөр 12-15 насны 3,390 хүүхэд Pfizer вакцин хийлгэлээ"

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-29

Нийслэлийн хэмжээнд 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг Pfizer вакцинд хамруулах ажил өчигдөр эхэлсэн. Энэ хугацаанд 3,390 хүүхэд вакцин хийлгэжээ. 

Харин насанд хүрэгсдээс I тунд 5,322, II тунд 1,732, нийт 7,054 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Мөн 115 жирэмсэн эх, 16-17 насны 1,008 хүүхэд вакцины эхний тун хийлгэжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994,186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдсан болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 1,768 (14.8 хувь) жирэмсэн эх
  • 12-15 насны 3,390 (3.3 хувь)
  • 16-17 насны 11,699 (34.5 хувь) хүүхэд вакцины I тун хийлгээд байна.

Манай улс 12-17 насны 290 мянга орчим хүүхэдтэй.

 

Вакцинд эргэлзэх хэрэггүй

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Вакциндаа хамрагдаж амжаагүй байгаа бол Файзер, АстраЗенека, Синофарм вакцинаа хурдан хийлгэхийг зөвлөж байна. Дүүрэг, орон нутагт хийгдэж байна. Эргэлзэх хэрэггүй.

Ойролцоогоор нийт хүн амын 75 хувь нь вакцинд хамрагдаж эсвэл халдвар авсны дараа л дархлаа тогтож сүргийн дархлаа үүснэ. Ингэснээр вакцин хийлгэх боломжгүй, вакцин хийгээд ч дархлаа тогтохгүй хүн амаа халдвараас сэргийлэх боломжтой. Энэ нь жирэмсэн бүсгүйчүүд, хүүхдүүд, бусад эрсдэлт бүлгийн хүн амаа халдвараас сэргийлж чадах ганц зам юм" гэв.