ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр 23 цэгт коронавируст халдварын эсрэг вакцин хийнэ

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-29

Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллажна. Эдгээр цэгт нийт 12,904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5,322, II тунд 1,732, нийт 7,054 иргэн вакцин хийлгэжээ. Тодруулбал, 

  • жирэмсэн эх 115
  • 12-15 насны 3,390,
  • 16-17 насны 1,008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994,186 иргэн I тунд, 877,379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1,768 жирэмсэн эх, 12-15 насны 3,390 , 16-17 насны 11,699 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: