Эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолын тухайд ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хянаж байдаг гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тус газраас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлж, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, мөн Жининь, БНСУ-аас агаарын тээврээр авчрахаар ярьж буй аж.
Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалтыг хийж байна. Мөн тарианы шингэнийг дотооддоо үйлдвэрлэж, нийт хэрэглээний 70 хувийг хангадаг бөгөөд урьдынх шиг хангалттай биш ч 14 хоногтоо хүрэлцэхүйц хэмжээний нөөцтэйг Эрүүл мэндийн сайд онцоллоо.
С.Энхболд сайд ярихдаа "Эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллаж байгаа. Энэ арваннэгдүгээр сард хамгийн багадаа 15 урлагийн тоглолт товлогдсон байна. Түргэвчилсэн шинжилгээ төлбөртэй авна, тухайн байгууллага өөрөө авна. Үүнд эрүүл мэндийн ажилтан оролцох шаардлагагүй. гэхдээ хяналт тавьж, сургалт өгнө. Тоглолт зөв зохион байгуулахыг шаардаад явна. Улсын хэмжээнд явуулын болон байнгын шинжилгээний цагууд ажиллаж байгаа. Тэнд шинжилгээ өгөөд явж болно" гэв.