Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тохиож байна.
Түүхэн энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.