Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 139 тохиолдол /Улаанбаатарт 105, орон нутагт 34, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 81-ээс дээш насны нэг, нийт нэг хүн /эмэгтэй 1, эрэгтэй 0/ нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
-
Хэвтэн эмчлүүлж буй 4449 хүний
-
692 нь хүүхэд,
-
155 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 8321 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
-
Хөнгөн 1651
-
Хүндэвтэр 2187
-
Хүнд 514
-
Нэн хүнд 97 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.