Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 125 тохиолдол /Улаанбаатарт 85, орон нутагт 25, зөөвөрлөгдсөн 3/ илэрч, 61-ээс дээш 80 насны хоёр, нийт хоёр хүн /эмэгтэй 1, эрэгтэй 2/ нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 2291 хүний
- 479 нь хүүхэд,
- 109 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 4201 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 862
- Хүндэвтэр 1128
- Хүнд 265
- Нэн хүнд 36 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.