Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 191 тохиолдол /Улаанбаатарт 97, орон нутагт 87, зөөвөрлөгдсөн 7/ илэрч, 41-ээс дээш 60 насны нэг, нийт нэг хүн /эмэгтэй 1, эрэгтэй 0/ нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 2076 хүний
- 396 нь хүүхэд,
- 95нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 3919 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 758
- Хүндэвтэр 1017
- Хүнд 267
- Нэн хүнд 34 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.