Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 157 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 93 нь Улаанбаатар хотод, 62 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 1832 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3255 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн- 694 Хүндэвтэр- 898 Хүнд- 211 Маш хүнд 29 хүн байна.