Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 138 тохиолдол /Улаанбаатарт 97, орон нутагт 30, зөөвөрлөгдсөн 11/ илэрч, нас баралт бүртгэгдсэнгүй.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 2049 хүний
- 248 нь хүүхэд,
- 76 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 3427 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 707
- Хүндэвтэр 1157
- Хүнд 161
- Нэн хүнд 24 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.