ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн 45 тохиолдол илэрч, хоёр хүн нас баржээ

O.Admin
2022-01-08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1040 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 697 нь Улаанбаатар хотод, 298 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 45 тохиолдол байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, Хөнгөн- 809 Хүндэвтэр- 2316 Хүнд- 401 Нэн хүнд 21 хүн байна.