Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2279 тохиолдол /Улаанбаатарт 1752, орон нутагт 516, зөөвөрлөгдсөн 11/ илэрч, 41-ээс дээш 60 насны нэг, 61-ээс дээш 80 насны нэг, 81-ээс дээш насны нэг, нийт гурван /эмэгтэй 2, эрэгтэй 1/ иргэн нас баржээ..
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 5390 хүний
- 856 нь хүүхэд,
- 460 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 17927 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 1436
- Хүндэвтэр 3246
- Хүнд 673
- Нэн хүнд 35 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.