Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1673 тохиолдол /Улаанбаатарт 1083, орон нутагт 590, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 81-ээс дээш насны нэг /эмэгтэй 1, эрэгтэй 0/ иргэн нас баржээ..
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 7548 хүний
- 1137 нь хүүхэд,
- 541 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 33670 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 2235
- Хүндэвтэр 4488
- Хүнд 773
- Нэн хүнд 52 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.