ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 2656 тохиолдол илэрч, нас баралт бүртгэгдсэнгүй

O.Admin
2022-01-22

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2656 тохиолдол /Улаанбаатарт 1506, орон нутагт 1150, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 10547 хүний
  • 1558 нь хүүхэд,
  • 821 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 50640 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 3444
  • Хүндэвтэр 6131
  • Хүнд 879
  • Нэн хүнд 93 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.