Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2766 тохиолдол /Улаанбаатарт 1633, орон нутагт 1133, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг /эмэгтэй 0, эрэгтэй 1/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 10935 хүний
- 1902 нь хүүхэд,
- 489 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 52745 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 3661
- Хүндэвтэр 6292
- Хүнд 889
- Нэн хүнд 93 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.