Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2089 тохиолдол /Улаанбаатарт 1373, орон нутагт 716, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 11573 хүний
- 2121 нь хүүхэд,
- 1242 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 54136 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 3731
- Хүндэвтэр 6655
- Хүнд 1084
- Нэн хүнд 103 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.