Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1978 тохиолдол /Улаанбаатарт 1232, орон нутагт 746, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 0-ээс 20 насны нэг, 61-ээс 80 насны хоёр, 81-ээс дээш насны нэг, нийт дөрвөн /эмэгтэй 1, эрэгтэй 3/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 11341 хүний
- 2727 нь хүүхэд,
- 1339 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 55358 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 3757
- Хүндэвтэр 6571
- Хүнд 936
- Нэн хүнд 77 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.