Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 3080 тохиолдол /Улаанбаатарт 1825, орон нутагт 1255, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны хоёр, 81-ээс дээш насны нэг, нийт дөрвөн /эмэгтэй 0, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 11210 хүний
- 2760 нь хүүхэд,
- 1385 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 58165 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 3500
- Хүндэвтэр 6433
- Хүнд 1200
- Нэн хүнд 77 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.