Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2273 тохиолдол /Улаанбаатарт 1183, орон нутагт 1090, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 81-ээс дээш насны хоёр /эмэгтэй 1, эрэгтэй 1/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 11255 хүний
- 2445 нь хүүхэд,
- 1425 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 59737 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 3517
- Хүндэвтэр 6708
- Хүнд 937
- Нэн хүнд 93 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.