Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2614 тохиолдол /Улаанбаатарт 1498, орон нутагт 1116, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны 1, 81-ээс дээш насны нэг, нийт хоёр /эмэгтэй 0, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 11084 хүний
- 2468 нь хүүхэд,
- 1442 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 59312 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 3445
- Хүндэвтэр 6600
- Хүнд 932
- Нэн хүнд 107 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.