ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 1834 тохиолдол илэрч, гурван хүн нас баржээ

O.Admin
2022-01-30

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1834 тохиолдол /Улаанбаатарт 1020, орон нутагт 814, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны хоёр, 61-ээс 80 насны нэг,  нийт гурван /эмэгтэй 1, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 10591 хүний
  • 2680 нь хүүхэд,
  • 1298 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 56174 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 3060
  • Хүндэвтэр 6520
  • Хүнд 902
  • Нэн хүнд 109 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.