ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

O.Admin
2022-02-01

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Үхэр жилийн хамгийн сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
  • Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
  • Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.