ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 1196 тохиолдол илэрч, дөрвөн хүн нас баржээ

O.Admin
2022-02-01

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1196 тохиолдол /Улаанбаатарт 640, орон нутагт 556, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны хоёр, 61-ээс 80 насны нэг, 81-ээс дээш насны нэг, нийт дөрвөн /эмэгтэй 3, эрэгтэй 1/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 9857 хүний
  • 1935 нь хүүхэд,
  • 1154 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 49064 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 2836
  • Хүндэвтэр 6097
  • Хүнд 828
  • Нэн хүнд 96 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.