Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 637 тохиолдол /Улаанбаатарт 392, орон нутагт 245, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг, 81-ээс дээш насны хоёр, нийт гурван /эмэгтэй 3, эрэгтэй 0/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 5873 хүний
- 1201 нь хүүхэд,
- 518 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 28970 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 1555
- Хүндэвтэр 3675
- Хүнд 574
- Нэн хүнд 69 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.