ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 860 тохиолдол илэрч, гурван хүн нас баржээ

O.Admin
2022-02-07

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 860 тохиолдол /Улаанбаатарт 584, орон нутагт 276, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг, 81-ээс дээш насны хоёр, нийт гурван /эмэгтэй 1, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 5561 хүний
  • 1235 нь хүүхэд,
  • 485 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 26224 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 1425
  • Хүндэвтэр 3499
  • Хүнд 567
  • Нэн хүнд 70 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.