"Ковид-19" зүрхний хэм алдагдлын талаар УНТЭ-ийн Зүрхний төвийн их эмч Б.Бум-Эрдэнэ мэдээлэл өглөө. Ковид19 халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй боловч өвчилсөн тохиолдолд дараах хүмүүст хамгийн өндөр эрсдэл дагуулж байна.
Үүнд:
- Өмнө нь суурь зүрх судасны өвчтэй
- Даралт ихсэлттэй
- Чихрийн шижинтэй
Ковид19 халдвар нь зүрхийг гэмтээж агших чадварыг нь сулруулж байна. Мөн зүрхийг ихээр гэмтээсэн тохиолдолд зүрхний дутагдал болон аминд аюултай хэм алдалт үүсгэх эрсдэл бий болж буй. Доор дурдсан тохиолдлууд нь Ковид19 халдварын үед зүрх судасны талаас илэрч буй хүндрэлүүд бөгөөд зүрх судасны эрчимт эмчилгээ шаардаж байгаа хүнд хэлбэрүүд юм. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрх, сумын эмнэлэгт хандан, зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.
Үүнд:
- Ковид19 халдварын үндсэн шинж тэмдэг
- Цээж орчмоор өвдөх
- Толгой хүчтэй эргэх
- Ухаан алдах
- Хэвтэж байгаад босох үед зүрх дэлсэж өвдөх
- Их ядарч сульдах
- Жин нэмэх
Нарийн шинжилгээ:
- Зүрхний цахилгаан бичлэг
- Зүрхний хэт авиа шинжилгээ
- Зүрхний ачаалалтай сорил
- Ангио тодосгогчтой
- Титэм судсан доторх оношилгоо, эмчилгээ
- Зүрхний КТ